Эрүүл мэндийн сайдын гаргасан тушаалын дагуу аравдугаар сарын 20- оос эхлэн улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт хийгдэж эхэлсэн. Үүний хүрээнд нийт 13750 тун вакцин татан авч 0-5 насны хүүхдүүд, жирэмсэн ээжүүд, ЭМБ- ын ажилчид болон 65- аас дээш насны ахмадууд, архаг хууч өвчтэй иргэдэд хийж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар хамрагдалт 67,1 хувьтай байна.
Одоогоор аймгийн хэмжээнд 4500 гаруй тун вакцин байгаа бөгөөд үлдсэн тун вакциныг сайн дурын үүднээс иргэд ӨЭМТ- өөр дамжуулан хийлгэх боломжтойг Орхон аймгийн ЭМГ- аас мэдээллээ.