*. Админ .*: 1975 оны 12-р сарын 11-нд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор Булган аймгийн Эрдэнэт хороог Эрдэнэт хот болгох шийдвэр гаргасан түүхтэй.

Эрдэнэт, ᠡᠷᠳᠡᠨᠢᠲᠤ — Монгол Улсын Орхон аймгийн төв, улсдаа Улаанбаатарын дараа орох том хот юм. Улаанбаатар хотоос ойролцоогоор 380 км зайд орших бөгөөд засмал болон төмөр замаар нийслэл хоттой холбогдсон байдаг.

Түүх
1975 оны 12-р сарын 11-нд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор Булган аймгийн Эрдэнэт хороог Эрдэнэт хот болгох шийдвэр гаргасан түүхтэй.

Эрдэнэт хотын шавыг Эрдэнэтийн овооны арын сайхан хөндийд 1973 онд тавьж, 1974 оноос Булган аймгийн Эрдэнэт хороо нэртэйгээр засаг захиргааны нэгжийн хувьд үүсгэн байгуулжээ. Хурдан тэлж, хүн ам нь огцом өссөн тул хороог 1976 онд Эрдэнэт хот болгон зохион байгуулснаар Монгол Улсын гурав дахь том хот болж, хөгжлийнх нь шинэ үе эхэлсэн юм. Нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгжийн өөрчлөлтөөр 1994 онд Орхон аймаг болжээ. Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хот нь 1976 оноос эдүгээ хүртэл хүн амын тоо, эдийн засагт оруулах хувь нэмрээрээ Монгол Улсын 3 дахь том хот болтлоо дэвжин хөгжжээ.

Эрдэнэт хотын Ардын Хурлын Тэргүүлэгчдийн 1994 оны 6-р сарын 13-ны өдрийн 8 дугаар тогтоолоор Баян-Өндөр сум нь Засаг захиргааны анхан шатны нэгж болох 13 багтай 58460 хүн амтай анх байгуулагдсаж байсан бол эдүгээ 26 багтай 120 гаруй мянган хүн амтай болж өдгөө Монголын хамгийн олон хүн амтай, газар нутаг багатай онцлог хот болон өргөжин хөгжин тэлсээр байна.