СУДАЛГААГААР УЛСЫН ХЭМЖЭЭНД ХҮСЭЭГҮЙ ЖИРЭМСЛЭЛТЭЭС ҮҮДЭЛТЭЙ ҮР ХӨНДӨЛТ ХИЙЛГЭСЭН ОЮУТАНЫ ТОО ӨНДӨР ГАРЧЭЭ
Өглөө нар мандаж, их хотын амьдрал эхэллээ. Ээжтэйгээ хөтлөлцөн гүйх бяцхан хүүгийн инээмсэглэлээс өнөөдрийн эрч хүч, сайхныг мэдрэх шиг. Харамсалтай нь бидний хөндөж буй сэдэв үүний нөгөө тал юм. Гэрэлт нарны цацрагийг харж, халуун уургаа хөхөж чадалгүй хорвоогоос буцах бяцхан үрсийн тухай бид хөндөж байгаа юм. Тэд ийм хувь тавилангийн төлөө эхийн хэвлийд бүрэлдсэн гэж үү.
1000 ЭМЭГТЭЙН 54.6 ХУВЬ НЬ ЖИРЭМСЛЭЛТЭЭС ХАМГААЛДАГ
НЭМГ-аас гаргасан судалгаагаар үр хөндүүлж буй бүсгүйчүүдийн ихэнх хувийг өсвөр насныхан эзэлж байна гэсэн статистик гарчээ. Судалгаагаар хүсээгүй жирэмслэлтээс үүдэлтэй үр хөндөлт хийлгэсэн оюутны тоо өндөр гарчээ. Тухайлбал, Нийслэлд 2020 онд 1372, 2021 онд 1571 оюутан Орхон аймагт 2020 онд 150, 2021 онд 33 үр хөндүүлсэн байна.
Манай улсад садар самууныг сурталчилсан кино, цахим сүлжээ эмх замбараагүй байна. Үүнийг цэгцэлж, хяналт тавих хэрэгтэй гэж хардаг. Үүнээс л өсвөр насныхан бэлгийн буруу хүмүүжил авч байна. Охиноо жирэмсэн болчихоод ирэхэд ээж, аав нь “Сургуулиа төгсөөгүй байж гэдсээ чирээд ирлээ” гэж загнахаас илүү эртнээс ухааруулж, сургамжлах хэрэгтэй. Хэтэрхий хорьж цагдахгүйгээр хүүхэддээ итгэл даалгаж сурга. Мөн жирэмслэлтээс хамгаалах ямар боломж байдаг тухай ний нуугүй ярилцаж чаддаг байх хэрэгтэй.