Нийгэм
Б. Соёл-Эрдэнэ
2 жилийн өмнө
ҮҮРД ХАДГАЛАХ ЦОМЫН ТӨЛӨӨХ УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсад Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй "Уурхайчдын спортын их наадам 2022" тэмцээн Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Спорт цогцолборт өнөөдөр эхэллээ.
Уг тэмцээнийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Оюу толгой ХХК, Эрдэнэс тавантолгой” ХК хамтран зохион байгуулж байна.
Үүрд хадгалах цомын төлөөх уурхайчдын спортын их наадамд Уул уурхайн 30 компанийн 1500 тамирчин дөрвөн өдрийн турш спортын таван төрөлд авьяас билиг, хурд хүч, авхаалж самбаагаа сөрөн өрсөлдөх юм.
Эх сурвалж https://erdenettoday.mn