Дэлхийн хүн ам найман тэрбум боллоо. Ердөө 48 жилийн дотор дэлхийн хүн ам хоёр дахин нэмэгдэж, дөрвөөс найман тэрбум болж өссөн байна. Тэгвэл найман тэрбум дахь иргэн Филиппин улсад мэндэлсэн бөгөөд орон нутгийн цагаар шөнийн 01:29 цагт мэндэлжээ.
Тэрээр хүн ам дэлхий даяар жигд тархан суурьшаагүй бөгөөд БНХАУ болон БНЭУ- д хамгийн их хүн амын нягтаршил бий болсон буюу нэг тэрбумаас дээш хүн амтай байгаа бол АНУ, Индонези, Пакистан, Нигери, Бразил, Орос, Мексик зэрэг улс удаалсан бөгөөд 100 саяас дээш хүн ам суурьшиж байна.