Нийгэм
Б. Пүрэв-Од
2 жилийн өмнө
МИНИЙ ГУДАМЖ- БИДНИЙ ГЭР ТӨСЛИЙН ХҮРЭЭНД НАЙМАН БАГТ ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭГ ТАТНА

Орхон аймгийн гэр хороололд нийт 14 багийн 17000 мянга гаруй айл өрх байдаг. Иймд ойрын хугацаанд агаар болон хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр олон тал арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Үүний хүрээнд гэр хороололд дахин төлөвлөлт хийх, ологод нийцсэн орон сууц хөтөлбөр болон Миний гудамж- Бидний гэр төслийг хэрэгжүүлж байгаа билээ.
Тэгвэл Миний гудамж- идний гэр төслийн хүрээнд улсын төсвийн гурван тэрбум, орон нутгийн есөн тэрбум төгрөгийн хөрнгө оруулалтаар гэр хорооллын найман багт инженерийн шугам сүлжээ татах ажил хийгдэж байна. Үүний хүрээнд одоогоор 1245 айл өрх инженерийн шугам сүлжээнд холбогдох боломж бүрдсэнээс, 113 айл өрх холбогдсон байна.