Нийгэм
Б. Пүрэв-Од
2 жилийн өмнө
Үндэсний шигшээ баг ОУХБХ-ны өдрүүдээр Японыг зорилоо

Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг өчигдөр Япон улсын Тояама хотод 10 хоногийн хугацаатай бэлтгэл хийхээр эх орноосоо мордлоо.
Өнгөрсөн долоо хоногт Монголын гадаа талбайн хөлбөмбөгийн улирал өндөрлөсөн бөгөөд үргэлжлүүлээд Олон улсын хөлбөмбөгийн холбоо/ФИФА/-ны өдрүүдээр Үндэсний шигшээ багийн тамирчид бэлтгэл сургуулилтаа базаахаар Японд очоод байна.
Энэ онд Монгол, Япон улс хоорондын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгаа бөгөөд хоёр улсын хувьд бүх талын найрамдалт харилцаатай гэдгийн нэг илрэл нь тус бэлтгэл болж байна. “Монголын үндэсний шигшээ багийг ирэх онд ДАШТ-ий өмнөх урьдчилсан шатны Плэй-оффын тоглолт хүлээж буй. Иймээс бид бэлтгэлээ эрт эхлүүлж, ирэх жилийн маш чухал тэмцээндээ бэлдэх эхний алхам нь Япон дахь бэлтгэл болж байна” хэмээн ахлах дасгалжуулагч Ичиро Оцука онцоллоо.
                                                                                                                                  Эх сурвалж: Montsame.mn