Улсын хэмжээнд малын гоц халдварт өвчний тохиолдол нилээдгүй гарч малын шилжилт хөдөлгөөн, отор нүүдлийг хориглоод байгаа. Тэгвэл өвлийн улирал болж байгаатай хоблоотойгоор иргэд ойрын аймаг сумдаас идэш бэлтгэж оруулж ирдэг билээ. Үүний хүрээнд Орхон аймгийн МЭГ холбогдох албан байгууллагуудтай хамтран " Идэш" аянг арваннэгдүгээр сарын 15- аас арванхоёрдугаар сарын 15-ны хооронд зарлаж байна. Аяны хүрээнд аймаг руу оруулж буй мал, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд хяналт шалгалтыг хийх юм.
Иргэдийг идэшээ бэлтгэн оруулж ирж байгаа тохиолдолд малын гарал үүслийн бичгийг тодорхой байлгах, малын гоц халдварт өвчний голомттой аймаг сумдаас идэш аль болох бэлтгэхгүй байх, амьд мал оруулахгүй байх тал дээр анхаарах хэрэгтэйг санууллаа.