МСНЭ-ийн Орхон салбар зөвлөл бүх гишүүдийн ээлжит хурлаа 6 жилийн дараа буюу 2022.11.14-ний өдөр хийлээ. МСНЭ- ийн Орхон салбарын тэргүүн Б.Мөнгөнтуяа хэлэхдээ Зургаан жил энэ салбарын тэргүүнээр ажиллаж алдсан гэхээсээ илүүтэй оносон зүйлийг олонтоо хийсэн гэж дүгнэж байна. Мэдээж энэ бүгд нийтлэг эрх ашигт зориулж өөрийн төлөө бус бусдын эрх ашигт нийцүүлэн ажиллажээ. Ажил хийсэн хүнд дуртай байдаггүйн жишгээр банга авахуулж, шүүмжлэлд өртөлгүй л яах вэ? Идсэн уусан зүйл нэгээхэн ч үгүй учир бардам сайхан байлаа хэмээсэн юм. МСНЭ-ийн Орхон салбарын тэргүүн сонгох сонгуульд 73 гишүүнд мандат олгосноос 69 гишүүд оролцож, нийт санал өгсөн 47 гишүүдийн 64,4 хувь нь Мэнджаргалын Балжиннямд санал өгч ялалт байгуулснаар тамгаа гардан авлаа. Хурлаас эвлэлийн өдөр тутмын үйл ажиллагаа удирдан зохион байгуулах үүрэг бүхий Удирдах зөвлөлийг 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр сонгон батлав. МСНЭ-ийн Орхон салбар зөвлөлийн дүрмийн хяналтыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэйгээр Хяналтын зөвлөлийг хурлаас гурван хүний бүрэлдэхүүнтэй сонгов. МСНЭ-ийн Орхон салбар зөвлөл шинэ бүтэц бүрэлдэхүүнтэй 2022-2026 он хүртэл үйл ажиллагаа явуулахаар боллоо.