Нийгэм
Б. Пүрэв-Од
2 жилийн өмнө
МОНГОЛЫН БҮХ АРД ТҮМНИЙ СПОРТЫН ӨВЛИЙН ИХ НААДАМ ОРХОН АЙМАГТ БОЛНО

Биеийн тамир, спортын улсын хорооны даргын аравдугаар сарын 27- ны өдөр гаргасан А 208 тоот тушаалын дагуу Монголын бүх ард түмний спортын өвлийн 16-р их наадам, Монголын хүүхдийн спортын өвлийн 7-р их наадмыг зохион байгуулах эрхийг Орхон аймагт олгожээ. Ингэснээр 2023 онд улсын хэмжээнд зохион байгуулагдах өвлийн спортын томоохон тэмцээнүүд манай аймагт болох бөгөөд аймгийн хэмжээнд өвлийн спортын хөгжлийг сайжруулах, иргэдэд өвлийн спортыг суртачилан таниулах гэх мэт олон давуу тал үүсч байгаа юм.

Орхон аймгийн хэмжээнд 2004, 2006 онуудад өвлийн спортын наадмыг аймагтаа зохион байгуулж байсанаас гадна өвлийн спортын зарим төрлийн аварга шалгаруулах тэмцээнүүдийг зохион байгуулж байсан туршлагатай. Мөн бусад аймагтай харьцуулахад дэд бүтэц хөгжлийн хувьд дээгүүр ордог тул улсын чанартай уралдаан тэмцээнүүдийг зохион байгуулах бүрэн боломж байгаа ажээ.