Зам тээврийн осолд өртсөн хүүхдүүд ихэвчлэн “Гэр-сургууль-цэцэрлэг” гэсэн маршрутаар замын хөдөлгөөнд оролцохдоо зам хөндлөн гарахдаа зорчих хэсгийн гарцтай гарамтай хэсгээр зам хөндлөн гарахгүй байх, асран хамгаалагчгүй хөдөлгөөнд оролцох, ойртон ирж буй тээврийн хэрэгслийн урдуур гүйх зэргээр зам тээврийн осолд ихээхэн өртөж хохирч байна. Энэ оны байдлаар жолоочийн буруутай үйлдлээс 11 хүүхэд, эцэг эхийн буруутай үйлдлээс 5 хүүхэд, явган зорчигчийн буруутай үйлдлээс 1 нийт 17 хүүхэд зам тээврийн ослын хохирогч болсон. Хүүхэд ихээр өртөөд байгаа цагуудыг авч үзвэл хичээл эхлэх буюу тарах үеийн 12.00-13.00 цаг, 16.00-17.00 цагуудад хамгийн их осол бүртгэгдсэн байна. Мөн 12.00-17.00цагуудад дийлэнх ослууд бүртгэгдсэн нь тоон үзүүлэлтээс харагдаж байна.Жолооч та бага насны хүүхдэд зам тавьж өгөх, эцэг эхчүүд та бүхэн үр хүүхдээ замын хөдөлгөөнд харгалцах хүнгүй оролцуулахгүй байхыг анхааруулж байна.