Нийгэм
Б. Соёл-Эрдэнэ
2 жилийн өмнө
17 ДУГААР СУРГУУЛИЙН БАРИЛГЫГ ХҮЛЭЭЖ АВСАН УЛСЫН КОМИССЫН АЛБА ХААГЧДАД ХАРИУЦЛАГА ТООЦОХООР БОЛЖЭЭ

Шанд багт байрлалтай 17-р сургуулийн хичээлийн 2-р байрыг засаж ашиглалтад оруулахад 900 орчим сая төгрөг шаардлагатай Энэ оны тухайд төсвийн тодотголоор 300 сая төгрөгийг шийдвэрлээд байна. Ирэх оны төсөвт 556 сая төгрөгийг төсөвлөх юм. Одоогоор тендерт ямар нэгэн компани шалгараагүй байгаа аж. Аймгийн ЗДТГ-аас чанаргүй барилга барьсан УРАГШЛАХ компанийг дахин хяналтын шатны шүүх болон цагдаагийн байгууллагад гомдол гарган шалгуулж байгаа гэлээ. Мөн 17 дугаар сургуулийн хичээлийн 2-р байрын барилгыг хүлээж авсан улсын комиссын алба хаагчдад хариуцлага тооцохоор болжээ.