Нийгэм
Б. Соёл-Эрдэнэ
2 жилийн өмнө
ТҮР НИЙГЭМШҮҮЛЭХ БАЙР 11 САРЫН 15-НААС АЖИЛЛАЖ ЭХЭЛНЭ

Орхон аймагт орон гэргүй тэнэмэл амьдрал сонгосон 35 орчим иргэн байдаг ажээ. Тиймээс өвлийн гурван сард тэнэмэл иргэдийг түр амьдрах дулаан байр, халуун хоолоор хангах үйлчилгээг үзүүлж ирсэн. Түр амьдрах байранд тэнэмэл иргэдийг 2022 оны 11 сарын 15-наас, 2 сарын 15 хүртэл хүлээж авахаар ажиллаж байна. Тухай иргэдийг зүгээр нэг хооллож, дулаацуулаад орхих бус архины хамаарлаас гаргах, нийгэмшүүлэх зорилго бүхий сургалт, сурталчилгааг явуулдаг юм. Түр нийгэмшүүлэх байранд байрласан иргэдээс нийгэмшиж гарсан иргэд байгааг онцлох нь зүйтэй. Тодруулбал малчин, багш, хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа цөөнгүй иргэд байна.Эдгээр иргэдийг өдөрт 15 мянган төгрөгийн хоол ундаар хангадаг гэлээ. Тэднийг нийгэмшүүлж дулаан байр, хоолоор хангадаг хоёр байгууллага буюу хоёр байр байдаг аж. Орон гэргүй тэнэмэл иргэдийн дийлэнх нь 25-60 насныхан байна.