Хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын хийсэн бүтээл бүхий " Гэрэл" төв болон Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтарсан " Хөдөлмөр эрхлэхэд хаалгаа нээцгээе" үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж байна. Тус үзэсгэлэн нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготойгоор дөрөв дэхь жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жилийн тухайд төрөл зүйл нэмэгдэж байгаагаар онцлог байна.
Үзэсгэлэн худалдаа нь ГБХЗХГ- т зохион байгуулагдаж байгаа бөгөөд хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхолтой 14- ээс дээш насны 20 залуучуудын шигтгэмэл зураг, үнэртэй лаа, гоёл чимэглэл гэх мэт 7- 8 төрлийн бүтээгдэхүүн худалдаалагдаж байна.