Нийгэм
Б. Соёл-Эрдэнэ
2 жилийн өмнө
МОНГОЛЫН ШИГШЭЭ БАГ ВЬЕТНАМЫГ ХОЖИЖ ДАРААГИЙН ШАТАНД ШАЛГАРАХ БОЛЗЛОО ХАНГАЛАА

FIBA-ын 2025 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан нэгдүгээр шатны "D" хэсгийн тоглолтууд Улаанбаатар хотод дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.
Монголын шигшээ баг өнөөдөр гурав дахь тоглолтоо Вьетнам улсын шигшээ багтай хийсэн бөгөөд 88-77 харьцаагаар хожлоо.
Шигшээ баг уржигдар Малайзыг хүндхэн тоглолтын эцэст 94-92 харьцаагаар, өчигдөр Таитиг 62-91 харьцаагаар илүүрхэн хожоод байв. Ийнхүү өнөөдөр хэсэгтээ гурван хожилтой болж дараагийн шатанд шалгаран тоглох болзлоо хангалаа. Тэд маргааш хэсгийг тэргүүлэгч Тайландын шигшээ багтай тоглож хэсгийн хэддүгээр байраар шалгарахаа шийднэ.

Өмнөх тоглолтуудын үр дүн:
Таити 41-84 Вьетнам
Малайз 78-103 Тайланд
Тайланд 114-46 Таити
Монгол 94-92 Малайз
Вьетнам 55-81 Тайланд
Монгол 91-62 Таити
Малайз 70-62 Таити
Хэсгээс хамгийн өндөр оноо авсан гурван баг урьдчилсан хоёрдугаар шатанд шалгарна. Хоёрдугаар шатанд баруун, зүүн бүсийн нийт зургаан баг өрсөлдөж шилдэг дөрөв нь Азийн аваргын сонгон шалгаруулах шатанд шалгарах юм.