Багш нарын үнэлгээг хийхдээ 4 шалгуур 13 үзүүлэлтээр зохион байгуулсан. Нэгдүгээрт сурлагын амжилт, Хоёрдугаарт сурагчидтайгаа хэрхэн хамтарч ажилладаг вэ? Гуравдугаарт өөрийгөө хэрхэн хөгжүүлж байна вэ? Дөрөвдүгээрт сургуулийн болон олон нийтийн үйл ажиллагаанд хэрхэн идэвхтэй оролцдог вэ? гэсэн дөрвөн шалгуураар үнэлнэ. 1 дүгээр ангилалд орж байгаа багшийн цалин дээр 25 хувийн урамшуулал олгоно. 2 дугаар ангилал 20 хувь, 3 дугаар ангилалд 15 хувь, 4 дүгээр ангилалд 10 хувийн урамшууллыг суурь цалин дээр нь олгоно. Орхон аймагт төрийн өмчийн 933 багшийг гүйцэтгэлээр нь үнэллээ. Үүнээс 50 хувь нь үр дүнгийн урамшуулалтад хамрагджээ. Өмнө нь ур чадварын нэмэгдлийг нийт багш нарын 15 хувь нь л авдаг байсан бол одоогийн үр дүнд суурилсан тогтолцоо нэвтэрснээр нийт багш нарын 40 орчим хувь нь өөрийн ажлын гүйцэтгэлийг үнэлүүлээд 10-25 хувийн нэмэгдэл урамшуулал авах бололцоо нэмэгдэж байна.