Нийгэм
Б. Пүрэв-Од
2 жилийн өмнө
ОРХОН АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 60 ТОНН ДАВС БОДИСНЫ НӨӨЦ БАЙНА

Цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор Хот тохижуулах газраас замын халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэх зорилгоор арваннэгдүгээр сарын 11- ний өглөөний дөрвөн цагаас эхлэн автомашин хамгийн их зорчдог зам талбайгаас эхлэн давс бодис цацах ажлыг эхлүүлж, нийт гурван машин тоног төхөөрөмж хүний нөөцийн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.  

Одоогийн байдлаар Орхон аймгийн Хот тохижуулах газарт 60 тонн давс бодисны нөөцийг бүрдүүлсэн байгаа бөгөөд энэ жил нөөцөлсөн бодисын хувьд илүү концентраци өндөртэй учраас хурдан хугацаанд хайлж, замыг мөстлөгийн хурдыг саармагжуулах давуу талтай байна. 

Мөн ихэнхи нутгаар цас их хэмжээгээр орсоны улмаас хот хооронд зорчиж байгаа тээврийн хэрэгсэл аюулгүй байдлаа ханган, хурдаа тохируулж зорчихыг анхаарууллаа.