Нийгэм
*. Админ .*
2 сарын өмнө
Баян-өндөр суманд “Багийн хөгжлийг дэмжих” дэд хөтөлбөр 2017 оноос эхлэн хэрэгжсэн.


✅Энэ онд тус хөтөлбөрийн хүрээнд багийн байрыг тохижуулах, шинээр барих, ажилтан албан хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд нэлээдгүй ажлууд хийгджээ.
✅Баян-Өндөр сумын 22 багт 125 хэсгийн ахлагч ажиллаж байна. Нэг багт дунджаар 2000 өрх ногдож байгаагаас ажлын ачаалал хэт өндөр байгаа бөгөөд ачааллыг бууруулах хүрээнд 2023 оны нэг сарын нэгнээс “Хэсгийн ахлагч” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
✅ Мөн  хүн ам ихтэй гурван багийг хувааж дөрвөн баг үүсгэсэн байна.