
Иргэд Багийн ажлын албанаасаа төрийн үйлчилгээг цахимаар авах боломжтой боллоо
✅Иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилтын хүрээнд Баян-Өндөр сумын багуудад Цахим буланг ажиллуулж эхэллээ.
✅“Багийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд энэхүү ажлыг зохион байгуулж, орон нутгийн төсвийн 58 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Цахим буланг тохижуулж, техник тоног төхөөрөмжөөр хангав.
✅Цахим булантай болсноор иргэд төрийн үйлчилгээг анхан шатандаа чирэгдэлгүй хурдан шуурхай авах /Е-Монголиа/ лавлагаа мэдээлэл, төрийн байгууллага, ажил үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлт, гомдлоо Цахим булангаар дамжуулан гаргах боломжтой болж байна.
✅Жишээлбэл, төрийн аль нэг байгууллагатай холбоотой санал, гомдол, хүсэлтээ бичгээр гаргахад багийн ажлын алба өргөдлийг скайнардан холбогдох байгууллагад нь хуваарилж, шийдвэрлэлтийг эргэн мэдээлэх юм.
✅Өнөөдрийн байдлаар Найрамдал, Чандмань,Чингэл,Баян-Овоот,Эрдэнэ багт Цахим булан тохижуулах ажлыг хийж байгаа бол бусад 25 багт Цахим булан үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна.
Төрийн анхан шатны нэгж Багуудад цахим үйлчилгээг нэвтрүүлсэн анхны аймаг нь ийн Орхон аймаг, Эрдэнэт хот боллоо.