
📍 Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ой өнөөдөр тохиож байна. Тус өдрөөр “Багийн хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр”-ийн хүрээнд шалгарсан шилдэг баг, засаг дарга, нийгмийн ажилтан, зохион байгуулагч, хэсгийн ахлагч нарт шагнал гардууллаа. Шилдэг багаар Оюут, Наран, Бүрэнбүст, Уртын гол, Цагаанчулуут, Улаантолгой багууд тодорлоо.