Нийгэм
Б. Соёл-Эрдэнэ
2 жилийн өмнө
ИРГЭДИЙН САНАЛ ХҮСЭЛТИЙГ СОНСОХ ​​​​“ЭРДЭНЭТ 11 11” - ТӨВ НЭЭГДЛЭЭ

​Эрдэнэт хотын иргэдийн санал гомдлыг хүлээн авах, иргэдэд нээлттэй “Эрдэнэт 11 11” төв нээгдлээ. Тус төв нь иргэд, олон нийттэй нээлттэй харилцах, тэдний хөндөгдөж буй хууль ёсны эрх ашгийг удирдах шатанд хүргэж шийдвэрлүүлэх зорилго бүхий байгууллага юм.
​Төрийн дунд шатны ажилтан албан хаагчид, иргэн, хуулийн этгээдийг “Үндсэн хууль”-д заагдсаны дагуу эрх ашгийг нь хангахад туслалцаа үзүүлэх, иргэдэд тулгамдсан асуудлуудыг аймаг орон нутгийн удирдлага хэрхэн шийдвэрлэж байгааг ил тод, нээлттэйгээр нийтэд мэдээлэх болно.
Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 11-ний 11 цагаас эхлэн таны санал гомдлыг хүлээн авахаар ажиллаж эхэллээ. Иргэд та бүхэн 79791111 утсанд дуудлага, “Эрдэнэт 11 11” төвийн цахим хаягт чат илгээх болон ажлын цагуудад тус төвийн байранд өөрийн биеээр ирж санал гомдлоо мэдүүлэх боломжтой.