Нийгэм
*. Админ .*
2 жилийн өмнө
ҮЭХ-НЫ НЯГТЛАНГААР АЖИЛЛАЖ БАЙСАН О 92.3 САЯ ТӨГРӨГИЙГ ХУВЬДАА ЗАВШЖЭЭ

Орхон аймгийн Үйлдвэрчний Эвлэлийн холбооны нягтлан бодогч О нь 2013-2019 онд ажиллаж байх хугацаандаа тус байгууллагаас 92 сая 382 мянган төгрөгийг хувьдаа завшсан хэргийг энэ сарын 3-нд Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцжээ.
Хохирогч буюу ҮЭХ-ны төлөөлөл шүүх хурлын үеэр хэлсэн үгэндээ “Нягтлан бодогч О нь манай байгууллагын Хаан банкны тоот данснаас 400 удаагийн гүйлгээ хийхдээ дарга, удирдлагад мэдэгдэхгүйгээр интернэт банкийг ашиглаж байсан” гэж мэдүүлжээ.
Шүүхээс иргэн О-г гэм буруутайд тооцож 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.