Эрүүл мэнд
Б. Соёл-Эрдэнэ
2 жилийн өмнө
ОРХОН АЙМАГТ ЭНЭ ОНД 1000 ГАРУЙ ЭЭЖҮҮД ЖИРЭМСНИЙ ТЭТГЭМЖ АВЧЭЭ

Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн А/38 дугаар тушаалаар баталсан “Эмнэлгийн хуудас олгох, хянах журам”-ын 2.6-д жирэмсний тэтгэмж авах эрх үүссэн иргэнд эмнэлгийн хуудсыг жирэмсний 31-32 долоо хоногтойд олгоно” 4.8.2-т жирэмсний 31-32 долоо хоногтойд тэтгэмж авах эрх үүсээгүй тохиолдолд /эмнэлгийн хуудас бичиж олгохгүй/” гэж тус тус заасан байна.Харин шүүхээс аливаа шалтгаанаар дээрх хугацааны дотор эмнэлгийн хуудас аваагүй эх үүнээс хойших хугацаанд уг хуудас болон жирэмсний тэтгэмжээ авах эрхтэй. Энэ эрхийг “жирэмсний 31-32 долоо хоногтой байхдаа эмнэлгийн хуудас аваагүй” гэх үндэслэлээр хязгаарлах агуулгатай журам баталсан нь жирэмсэн эхийн тэтгэмж авах эрхийг зөрчсөн, хуулийн зорилго, зохицуулалтад нийцээгүй гэж үзэн уг заалтыг хүчингүй болгосон байна. Орхон аймгийн тухайд сард 1000-1200 эмнэлэгийн хуудас хяндагаас 100-150 нь жирэмсний эмнэлэгийн хуудас байдаг. Энэ оны эхний 11 сарын байдлаар 1000 орчим ээж жирэмсний тэтгэмж авчээ