Бага ангийн хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангаж бие даан замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх зорилгоор улсын хэмжээнд " Гараас гарт хөтөлбөр"- ийг хэрэгжүүлж байгаа билээ. Тус хөтөлбөрийн хүрээнд Орхон аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 1- р сургуулийн 1- 6 ангийн сурагчдыг шаардлагатай үед үнэгүй утсаар ярих боломжоор хангаж " ХҮҮХДИЙН ИТГЭЛТЭЙ УТАС"- ыг ажиллуулж эхэлсэн байна.