Нийгэм
Б. Пүрэв-Од
2 жилийн өмнө
ЭНЭ ДОЛОО ХОНОГООС ЗОРИЛТОТ БҮЛГИЙН ИРГЭДЭД 350 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ТҮЛЭЭНИЙ МОД ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ
Аймгийн хэмжээнд нийт гэр хорооллын 14 багт 17000 гаруй өрх айл амьдардаг. Үүнээс өндөр настай, өрх толгойлсон олон хүүхэдтэй эцэг эхчүүд болон хөгжлийн бэрхшээлтэй гэх мэт зорилтот бүлгийн иргэдийг баг бүрээс 27 өрх сонгож зах зээлийн үнээс хямд нөхцөлөөр буюу 350 мянган төгрөгөөр түлшний мод олгохоор болсон. Тус ажилд аймгаас 800 сая төгрөгийг төсөвлөж " БүрэнХан Баяндэлгэр" нөхөрлөлтэй хамтран " Баян- Өндөр" модны захаар дамжуулан тус хөнгөлөлттэй түлээ түлшийг олгохоор болсон хэдий ч нөөцийн асуудлаас шалтгаалан олгогдохгүй байсан бол энэ долоо хоногоос эхлэн ес болон аравдугаар сард хүсэлт өгсөн 58 айл өрхөөс 34 өрхөд түлээний мод олгоод байна.
Тэрээр хуурайшилтийн үе байгаатай холбоотойгоор модны нөөц бүрдүүлэлтийн ажил удааширалтай явагдаж байгааг холбогдох байгууллагуудаас хэлж байгаа бол одоогоор Баян- Өндөр модны захад 100 портер модны нөөц байгаа ажээ.