Боловсрол
*. Админ .*
2 жилийн өмнө
ЭЕШ ЖИЛД 2 УДАА ЯВАГДАНА

Энэ хичээлийн жилээс элсэлтийн ерөнхий шалгалт жилд 2 удаа явагдахаар болсон. Энэ жилийн 2 дахь удаагийн ЭЕШ-ын бүртгэл 10-р сарын 19-нөөс эхэлж 11-р сарын 21-ийг хүртэл үргэлжилнэ. Өнөөдрийн байдлаар 26 хүн бүртгүүлсэн байна. Энэ удаагийн шалгалтад өмнөх оны төгсөгчид бүртгүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл урьд жилүүдэд өгсөн ЭЕШ-ын оноо нь их, дээд сургуульд элсэхэд хүрээгүй иргэдэд боломж нээгдэж байна гэсэн үг юм. Энэ удаагийн шалгалтад тэнцвэл БШУЯ-аас гаргасан журмын дагуу оны дараа нэмэлт элсэлт авах мэргэжлээр их, дээд сургуульд элсэн суралцах боломжтой.
Дээрх бүртгэл дууссаны дараа буюу 12-р сарын 16-аас 4 хоногийн хугацаанд ЭЕШ зохион байгуулагдана.
ЭЕШ-ын журамд ямар нэгэн том өөрчлөлт ороогүй. Харин Монгол хэл, бичгийн шалгалтыг тусад нь авахаа больсон талаар аймгийн БШУГ-ын Ахлах мэргэжилтэн Г.Дашням хэллээ.