Эрүүл мэнд
*. Админ .*
2 жилийн өмнө
ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ОРХОН АЙМАГТ КОВИДЫН 27 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЖЭЭ

Өнгөрсөн долоо хоногт аймгийн хэмжээнд корона вирусийн 11 тохиолдол гарсан бол энэ долоо хоног гарсаар 27 тохиолдол бүртгэгджээ. Өнөөдрийн байдлаар БОЭТ-ийн Халдвартын тасагт ковидтой 19 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 5 нь жирэмсэн эмэгтэй, 2 нь хүүхэд аж.
Шинээр халдвар авч буй тохиолдлуудын дийлэнх нь хүндэвтэр хэлбэртэй байгааг Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Б.Билгүүнээ хэллээ. Иймд иргэд олон нийтийн газраар зорчихдоо амны хаалт тогтмол зүүхийг санууллаа. Одоо бүртгэгдэж байгаа тохиолдлууд нь омикрон хувилбарын мутаци байх магадлалтай аж.
Түүнчлэн томуу, томуу төст өвчний улирал эхэлж буйтай холбоотойгоор аймгийн Эрүүл мэндийн газраас “Бэлэн байдал хангах, хариу арга хэмжээ авах” төлөвлөгөө гарган 5 үе шатад тохирсон үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа гэнэ.