
Өнөөдрийн байдлаар авто замын гэрэлтүүлгийн асалт 95 хувьтай, гэр хорооллын гэрэлтүүлэг 83 хувьтай, байр хоорондын гэрэлтүүлэг 98 хувьтай байна.
Өнгөрсөн долоо хоногт 83 гэрэлтүүлэг засварлаж асаасан. Тухайлбал, Оюут баг 2-3,4 дүгээр байр хооронд 3 гэрэлтүүлэг, Наран баг, ПП-212 зам дагуу 4 гэрэлтүүлэг,
Хүрэнбулаг баг төв зам дагуу 6 гэрэлтүүлэг, Зэст баг 1-16, 1-18 байрны 4 гэрэлтүүлгийг засварлаж толгой сольжээ.
Мөн А1001 зам дагуух ПП болон Булаг баг төв зам дагуух, Оюут баг 2-3.4 дүгээр байр хооронд, Говил баг хоёр байршилд цамхагт гэрэлтүүлгийн кабелийн гэмтэл тодорхойлж засварласан байна. Гэрэлтүүлгийн тохируулгыг оройн 21:20 минутад асааж, өглөө 04:00 цагт унтарч байхаар цагийн тохируулга хийв.
Мэдээллийн төв