Нийгэм
Б. Соёл-Эрдэнэ
2 жилийн өмнө
ХУДАЛДААНЫ ГУДАМЖНЫ ТҮРЭЭСЛЭГЧДЭЭС ХУРААМЖ АВАХГҮЙ БАЙХААР ШИЙДВЭРЛЭЖЭЭ

Худалдааны гудамжны түрээслэгчдээс ирэх сараас эхлэн хураамж авахгүй байхаар шийдвэрлэжээ. Баян-Өндөр сумын ИТХ-ын дарга Э.Эрдэнэбат, Засаг дарга Б.Баасансүрэн, Хотын захирагчийн албаны дарга С.Ганцогт болон албаны бусад мэргэжилтнүүд Худалдааны гудамжинд худалдаа эрхлэгчидтэй уулзлаа. Тус уулзалтаар худалдааны гудамжийг хөгжүүлэх хэтийн төлөвлөгөө болон худалдаа эрхлэгчдийн санал гомдлыг хэлэлцсэн. Энэ үеэр өнгөрөгч таван сараас хойш авч эхлээд байсан газар ашигласан хураамжийг 2022 оны 12 сарын 1-ний өдрөөс эхлэн чөлөөлөхөөр болсон тухай мэдэгдлээ. Цаашид худалдаа эрхлэгчид өөрсдийн хэрэглэсэн цахилгаан болон гаргасан хогны төлбөрийг төлөх бөгөөд энэ нь тэдний ажлыг дэмжиж байгаа орон нутгийн дэмжлэг юм. Мөн цаашид худалдааны гудамжийг илүү хөгжингүй болгоход нэн тэргүүнд худалдааны павильоны өнгө үзэмжийг сайжруулах, нэг стандарт баримтлах тухай чиглэлийг өглөө.