Нийгэм
*. Админ .*
5 сарын өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хөдөлмөрлөхөд хаалгаа нээцгээе үзэсгэлэн худалдаа гарч байна

“Хөдөлмөр эрхлэхэд хаалгаа нээцгээе” уриан доор хөгжлийн бэрхшээлтэй, тэр дундаа оюуны бэрхшээлтэй иргэдийн хийсэн гар урлал, эсгий урлал, сүлжмэл, шигтгээн наамал зэрэг бүтээлийн үзэсгэлэн, худалдаа А.Амарын талбайд гарч байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэр дундаа оюуны бэрхшээлтэй хүмүүсийг харагдах байдлаар нь дүгнэх байдлыг багасгах, хандлагыг өөрчлөх хэрэгцээ шаардлагад үндэслэн “ Хөдөлмөр эрхлэхэд хаалгаа нээцгээе” үзэсгэлэн худалдаагаар дамжуулан нөлөөллийн ажлыг аймгийн ЗДТГ, Залуучуудын хөгжлийн төв-Залуучуудын ордон, Гэрэл Залуучуудын хөгжлийн төв хамтран тав дахь жилдээ зохион байгуулж буй.

Үзэсгэлэнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуус өөрсдийн урласан гар урлал, эсгий урлал, шүрэн урлал, шигтгээн наамлын бүтээлүүдээ дэлгэжээ.

Энэхүү үзэсгэлэнгийн гол зорилго нь нийгмийн хандлагыг өөрчлөх, оюуны бэрхшээлтэй залуучуудын нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд оршдог. Түүнчлэн тэдний бүтээсэн бүтээлийг олон нийтэд сурталчлах, орлоготой иргэн байхад дэмжлэг үзүүлэх юм.

Мэдээллийн төв