Монголын бүх ард түмний спортын өвлийн 16 дугаар их наадам, Монголын хүүхдийн спортын өвлийн 7 дугаар наамдыг 2023 онд зохион байгуулах эрхийг Биеийн тамир спортын улсын хорооноос Орхон аймагт олгосон. Орхон болон Баянхонгор аймаг өвлийн спортын төрлүүдийг орон нутагтаа зохион байгуулах сонгон шалгаруулалтад орсон юм. Үүний дагуу Биеийн тамир спортын улсын хорооноос ажлын хэсэг өнгөрсөн сарын 7-нд Орхон аймагт ажиллаж, манай аймгийн өвлийн спортын барилга байгууламж, зам, талбайн орчин, дэд бүцэц, худалдаа, үйлчилгээний байгууллагуудын хүчин чадал зэрэгтэй танилцсан. Мөн Орхон аймаг өвлийн спортын гүйлтийн цана, биатлон, тэшүүр, коккейн төрлүүдээр 10 удаагийн тэмцээн уралдааныг 2003 оноос хойш зохион байгуулж байсан туршлагатай. Тухайлбал, 2015 онд тэшүүрийн өсвөр үеийн улсыын аварга шалгарулах тэмцээн, 2013,2015,2017,2020 онд Хоккейн улсын аварга шалгаруулах тэмцээнүүдийг тус тус зохион байгуулсан туршлагатай. Ажлын хэсэг эдгээр зүйлсийг шалгуур болгон Биеийн тамир, спортын улсын хорооны даргын зөвлөлөөр хэлэлцүүлж ийн 2023 оны Монголын бүх ард түмний спортын өвлийн 16 дугаар их наадам, Монголын хүүхдийн спортын өвлийн 7 дугаар наамдыг зохион байгуулах эрхийг Орхон аймагт олголоо. Орхон аймаг “Өвлийн спортыг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг хоёр жилийн өмнө аймгийн ИТХ-ын хуралдаанаар батлуулан хэрэгжүүлж байна. Өвлийн спортын төрлүүдийг орон нутагтаа зохион байгуулах болсонтой холбоотойгоор тэшүүрийн 400метр мөсөн зам тавих, хоккейн талбайн мөс тавих, цанын /уулын, гүйлтийн, сноубординг/ зам тавих зэрэг зам талбайг бэлдэх цаашлаад аюулгүй байдлыг сайтар хангаж ажиллахаар бэлтгэл ажлаа эхлүүллээ.