
Өнгөрсөн даваа гаригийн Засаг даргын шуурхай зөвлөгөөнөөр барилгын сууриас гарч буй шороог буулгах байршлыг тодорхой болгох үүрэг даалгаврыг Засаг даргын орлогч М.Түмэнжаргал холбогдох байгууллагуудад өгсөн.
Энэ хүрээнд аймгийн БОАЖГ-аас барилгын сууриас гарсан илүүдэл шороог хоёр байршилд буулгуулахаар Баян-Өндөр сумын ЗДТГ-тай хамтран шийдвэрлэжээ.
Тодруулбал, Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн Чингэлийн 55 дугаар гудамжинд эвдэрсэн карьерт буулгуулж, техникийн нөхөн сэргээлт хийлгүүлэх бол дараагийн байршил нь Говил багийн булагтын А, В хэсэгт халиа үүссэн хэсэгт шороон далан хийх юм байна.
Мэдээллийн төв