Эрүүл мэнд
Б. Соёл-Эрдэнэ
2 жилийн өмнө
БОЭТ МЭДЭЭГҮЙЖҮҮЛЭГ, ДОТОР, АРЬС ХАРШИЛ, ЭРҮҮ НҮҮРНИЙ МЭС ЗАСАЛ ЗЭРЭГ 12 НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ЭМЧЭЭР ХҮНИЙ НӨӨЦӨӨ НЭМЭГДҮҮЛЛЭЭ

2022-2023 онд манай аймгаас түргэн тусламж, яаралтай тусламжийн тасгаас 6 ерөнхий эмчээ нэн шаардлагатай байгаа эмгэг судлал, чих хамар хоолой, эх барих эмэгтэйчүүдийн эмчээр сургаж байна. Мөн 5 сувилагчийг мэс засал, гэмтлийн нарийн мэргэжлийн сувилагч болгохоор сургалтад хамрууллаа. Үндсэн мэргэшлийн эмч нар дахин төрөлжсөн мэргэшлийн эмч болох сургалтад нэг жил гаруйн хугацаанд хамрагддаг. Энэ хүрээнд дотрын эмч зүрх судасны эмч болохоор, мэс заслын эмч бүдүүн шулуун гэдэсний мэс заслын эмч болохоор мэргэшил дээшлүүлэн суралцаж байна. Өнгөрсөн есдүгээр сард БОЭТ дутуу орон тоон дээр шинээр 13 эмч аван ажиллуулж байна.Ингэснээр аймгийн хэмжээнд нарийн мэргэжлийн эмч нарын хүний нөөц 90 хувиар хангагдлаа. Нийт эмч нартаа цаашдын ажил, хөдөлмөрт амжилт хүсэе.