Орхон аймаг 2024 оны I улирлын Төрийн албаны ерөнхий шалгалтыг хоёр өдрийн турш амжилттай зохион байгууллаа. Нийт 103 иргэн шалгалт өгөхөөр бүртгүүлснээс 81 иргэн шалгалтад орлоо. Шалгуулагчдаас 13 нь буюу 16 хувь нь энэ оны нэгдүгээр улирлын төрийн албаны ерөнхий шалгалтад тэнцэв. Шалгалтын явцад техникийн болон сүлжээний саатал, өргөдөл, гомдол гараагүй гэж салбар комиссоос мэдээллээ.