Stories
О. Довчин
2 жилийн өмнө
ЮУ ТАНЫГ АЗ ЖАРГАЛТАЙ БОЛГОДОГ ВЭ?

Э.Ганцэцэг: Саяхан найздаа дусал залгахдаа их жаргалтай байсаан. Саяхан нэг найз маань залгаад “Дусал хийж чадах уу?” гэж асуусан юм. Тэгэхээр нь оролдоод үзье гээд хоёулаа бөөн юм болж болж дуслаа өлгөж дуусаад, яг бэлдээд л лаг хөвөн энэ тэрээр арчаад хатгасан чинь зүү нь ордоггүй. Бүүр гайхсан гэж. Хүчтэй түлхдэг юм шиг байна лээ.

Тэгээд би сандарсандаа “энэ чинь орохгүй байна. Өөрөө үз дээ” гээд найз өөрөө хатгаад болдоггүй ээ. Намайг зоригтой байлдаа чи гэхээр нь хүчтэй хатгачихсан чинь судас нь хага. Зүүгээ сугалаад хартал маш их цус гарсан. Би бүр сандраад хөвөн тавиад, лент наачхаад харсан зүү нь миний хөлд зоогдчихсон байсан.

Дараа нь бодоход тэнэг юм хийсэн ч гэсэн ийм сайхан найзтай гэж бодоход л намайг аз жаргалтай болгосон доо. Зарим найзууд зангаа таниулаад найз гэж байдаггүй гэж бодож эхэлж байсан л даа. Яг тэр үед найз маань гэртээ дуудаад хамтдаа цагийг өнгөрөөе гээд очиход болсон явдал. Одоо ч бодоход инээд хүрээд байна.