Нийгэм
*. Админ .*
Нэг өдрийн өмнө
Төрийн албаны ерөнхий шалгалтын эхний өдөр 48 иргэн шалгуулав

2024 оны I улирлын төрийн албаны ерөнхий шалгалтын эхний өдөр ЗДТГ-ын Төрийн албан хаагчийн сургалтын танхимд амжилттай болж өндөрлөлөө. Шалгалтыг дөрвөн ээлжээр зохион байгуулж нийт 60 иргэн шалгалт өгөхөөс 48 иргэн буюу 80 хувь нь оролцов. Шалгуулагчдын 12.5 хувь нь буюу 6 иргэн тэнцлээ.
Шалгалтын хоёр дахь өдөр буюу маргааш гурван ээлжээр зохион байгуулна. Төрийн албаны I улирлын ерөнхий шалгалтын бүртгэл хоёр сарын 14-нд эхэлж, 29-ныг хүртэл үргэлжилсэн.