Орчин цагийн биеийн тамир үүсэж хөгжсөний 100 жил, Анхдагч илгээлтийн эздийн 50 жилийн ойд зориулсан чөлөөт бөхийн өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 22-24-ны өдрүүдэд манай аймагт болно.
Улс эх орныхоо далбааг тив, дэлхийн тавцанд гаргах залуу тамирчдынхаа нэр алдрыг сурталчлан таниулах, тэдний гавьяа зүтгэлийг алдаршуулах, залуу үеийн залгамж халааг бэлтгэх, өсвөрийн тамирчдын ур чадварыг нэмэгдүүлэх, шударга өрсөлдөөнийг өрнүүлэх, өсвөрийн тив дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах нь энэхүү тэмцээний зорилго юм. Тэмцээнд нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгаас өсвөрийн 500 гаруй тамирчин тус бүр 10 кг-ийн жинд өрсөлдөнө.
Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Орхон аймгийн ИТХ, ЗДТГ ажиллаж байгаа бөгөөд зохион байгуулагчаар Орхон аймгийн Биеийн тамир спортын газар, Монголын чөлөөт бөхийн холбоо, "Эрдэнэт Үйлдвэр" ТӨҮГ-ын Хангарди спорт цогцолбор, Орхон аймгийн чөлөөт бөхийн холбоо хамтран ажиллаж байна.