Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 02 дугааар сарын 28-ны өдрийн 286 дугаар тогтоолоор орон нутгийн малчдад тусламж, үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор 21 аймгийн 100 сумын ЗДТГ, 60 сумын хүн эмнэлэгт автомашин худалдан авахад шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэсэн.
Үүний хүрээнд өнөөдөр Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Жаргалант сумын ЗДТГ-т туулах чадвар сайтай, шинэ ford ranger пикап автомашиныг олголоо.
Мэдээллийн төв