Нийгэм
*. Админ .*
Нэг өдрийн өмнө
С.Отгонбаатар: Энэ сар дуустал их, бага хэмжээгээр 3-4 удаагийн цас орно

Гуравдугаар сарын цаг агаарын төлөв байдлын талаар өнөөдөр Ус, цаг уур орчны шинжилгээний төвийн дарга С.Отгонбаатар мэдээлэл өглөө. Тэрээр, гуравдугаар сар дулаан хүйтний хэбэлзэл ихтэй байдаг. Тодруулаад хэлбэл, энэ сарын 5,6,14,15,25,26-нд олон жилийн дунджаас 3-5 хэмээр хүйтэн байх төлөвтэй байна. Шөнөдөө -12-16 хэм, Жаргалант суманд -16-20 хэм байна. Өдөртөө 8-12 хэмийн хүйтэн байна.

Мөн огцом дулаарч 7-10-ныг хүртэл өдөртөө нэмэх 2-7 хэмийн дулаан байна. 10-ныг хүртэл цас орохгүй. 18,19,22,23,28,29-нд өдөртөө мөн нэмэх 5-10 хэм хүрч дулаарах төлөвтэй байна. Энэ сар олон жилийн дунджаас ахиу хур тунадастай. Цаашид сар дуустал 3-4 удаагийн их бага хэмжээгээр цас орох төлөвтэй байна.