Нийгэм
Б. Соёл-Эрдэнэ
2 жилийн өмнө
“ЦАХИМ- ХУУЛЬЧ” АППЛИКЕЙШН ШИНЭЭР НЭВТРҮҮЛЭН ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

Орхон аймгийн Цагдаагийн газрын Зөрчлийн хэрэг бүртгэх тасгаас шинэлэг, дэвшилтэт санал, санаачилгын хүрээнд иргэд, олон нийтэд Монгол Улсын Зөрчлийн тухай хууль болон, Орхон аймагт 2022 он гарсаар Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн зөрчлийн нөхцөл байдлын мэдээлэл, хууль зүйн туслалцаа, үйлчилгээ авах иргэдэд цахимаар мэдээлэл өгөх зорилгоор “Цахим- хуульч” Аппликейшныг шинээр нэвтрүүлэн хэрэгжүүлж эхэллээ “Цахим-хуульч” Аппликейшныг уншуулснаар Орхон аймагт сүүлийн жилүүдэд ихээр бүртгэгдэж байгаа Гэр бүлийн хүчирхийлэл, Танхайрах, Хүний биед хохирол учруулахгүйгээр халдах, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль зөрчих зөрчлүүдийн талаарх мэдээлэл, энэ төрлийн зөрчилд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, Цагдаагийн байгууллагад мэдээлэл хүргэхэд анхаарах асуудлын талаар ойлголттой болох юм. Энэхүү Аппликейшныг уншуулснаар Орхон аймагт үйл ажиллагаа явуулж буй өмгөөлөгчдийн нэрсийн жагсаалтын талаар мэдээллийг авах боломжтой Төрийн захиргаа, банк, санхүүгийн байгууллага, олон нийтийн газарт байршуулсан зурагт хуудаснаас хүссэн мэдээллээ авахыг хүсвэл QR кодыг уншуулан өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллийг авах бүрэн боломж нээгдээд байна.