Байгаль цаг уурын онцгой хүндрэлээс улбаалан мал аж ахуйн хаваржилт хүндэрч малчид өвс тэжээлийн дутагдалд орох эрсдэл үүссэн тул аймгийн онцгой комиссын шуурхай штабаас “Малчдад туслах аян”-ыг өрнүүлсэн.
Өнгөрсөн хоёрдугаар сард эхэлсэн аяны хүрээнд 90 иргэн аж ахуйн нэгж байгууллагаас 176 сая төгрөгийн 30 нэр төрлийн бараа материал, 13 иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас 75,2 сая төгрөгийн мөнгөн хандив цугласан талаар аймгийн Онцгой байдлын газрын дарга хурандаа Г.Ганбаатар танилцууллаа.
Аянаас цугласан мөнгөн хандивын 60 сая төгрөгөөр малын тэжээл, малын ашигт долооц, инноваци шингэсэн бүтээгдэхүүн болон малчин өрхөд хүргэх эмийн багц худалдан авах ажлыг зохион байгуулахад зарцуулахаар аймгийн Онцгой комиссоос шийдвэрлэсэн. Мөн цугласан эд материалыг энэ сарын есний өдрөөс эхлэн хөдөөгийн чиглэлд ажиллах төрийн байгууллагын албан хаагчид малчдад хүргэх ажээ.