Улс орон даяар 2022 оны тавдугаар сард эхэлсэн урьдчилан сэргийлэх үзлэгт өнөөдрийн байдлаар аймгийн нийт хүн амын 44,8 хувь нь буюу 47614 хүн хамрагдаад байна. Уг үзлэгт 106145 иргэнийг хамруулахаар төлөвлөсөн.
Хүүхдийн үзлэгт 27485 хүүхэд хамрагдаж 72,5 хувь, 18-аас дээш насанд 20129 иргэнийг хамруулж хамруулахаар төлөвлөсөн хүн амын 29,4 хувь нь хамрагдаад байна.
Хүүхдийн эрт илрүүлэг үзлэг 0-5, 6-17 насны багцаар сум, өрхийн эрүүл мэндийн төвөөр, 18-30, 31-45, 46-60, 61-с дээш насны багцын үзлэг БОЭТ-ийн харья Эрүүл мэндийг дэмжих төв, Эрдэнэт Медикал төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, Баян-Өндөр Мед нэгдсэн эмнэлэг өрхийн эрүүл мэндийн төвөөс урилга авч үзлэгт хамрагдаж байна.