Өнөөдөр Монгол Улсын ууган хүчин Монгол Ардын намын 103 жилийн ой тохиож байна. Энэ өдрийг 2004 оноос “Эх орончдын өдөр” болгон тэмдэглэсээр ирсэн юм. Баярын өдрийг тохиолдуулан Монгол Улсын сайд А.Амарын хөшөөнд цэцэг өргөх ёслол болон, баярын хурал, урлагийн тоглолт боллоо.
Баярын үйл ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар, УИХ-ын гишүүн Д.Батлут, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Соёлын дэд сайд П.Баттөр, Батлан Хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, аймгийн Засаг даргын орлогч М.Түмэнжаргал нар оролцлоо.
2004 онд УИХ Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулж, жил бүрийн 3 дугаар сарын 01-ний өдрийг “Эх орончдын өдөр” болгон тэмдэглэх шийдвэр гарсан юм.