Нийгэм
*. Админ .*
Нэг өдрийн өмнө
Малчдад туслах аянд 47 сая төгрөгийн эд материал, 60 сая төгрөгийн бэлэн мөнгөний хандив цуглаад байна

Мал аж ахуйн хаваржилт, байгаль цаг уурын хүндрэлийг олны хүчээр даван туулж,малчдадаа дэм үзүүлэх зорилгоор аймгийн ЗДТГ-аас өрнүүлж буй "Малчдадаа туслах аян" үргэлжилж байна. Энэ сарын 20-ноос 28-ныг хүртэл иргэн, төр болон хувийн хэвшлийн 34 байгууллагаас 47 сая 136 мянга 540 төгрөгийн үнэ бүхий эд материалын тусламжийг аймгийн Онцгой комисст ирүүлээд байна.

Иргэн, ААНБ-уудаас малчдад илгээж буй хандивыг нэр төрлөөр нь ангилж үзвэл өвс, хивэг, шүдэнз лаа, бээлий, нэмнээ, элгэвч, эвэр дулаалга, элсэн чихэр, гар чийдэн, ахуйн хэрэглээ, шар будаа зэрэг 30 нэр төрлийн эд материал байна. Мөн төрийн байгууллагуудаас 60 сая төгрөгийн бэлэн мөнгөний хандивыг ирүүлжээ.

Тодруулбал,

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 50 сая
Татварын хэлтэс 1 сая 600 мянга
Хот тохижуулах газар 1 сая 40 мянга
Шанд баг 145,000
Наран баг 1 сая
Хөдөлмөр халамж үйлчилгээний газар 1 сая
БОЭТ 4 сая 865 мянга
Тагнуулын газар 1 сая 600 мянган төгрөгийн мөнгөн хандивыг тус тус ирүүлсэн байна.
Малчдад илгээж буй бэлэн мөнгөн хандиваар аймгийн Онцгой комисс хивэг, инновац шингэсэн бүтээгдэхүүн буюу малын шим тэжээл ашигт долооц зэргийг худалдан авч хоёр сумын малчдадаа хүргэх юм.

Аймгийн Онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар хандивын мэдээллийг олон нийтэд ил тод нээлттэй мэдээлэхийг үүрэг болголоо. "Малчдадаа туслах аян"-нд иргэд, ААНБ-ыг хандивт нэгдэхийг уриалж байна.

Мэдээллийн төв