Даваа гаригийн Засаг даргын шуурхай зөвлөгөөнөөр аймгийн Засаг даргын орлогч М.Түмэнжаргал дараах үүрэг даалгаврыг хэлтэс агенлагийн удирдлагуудад өглөө.
Тэрээр, Баян-Өндөр, Жаргалант сумдын 11 чиглэлд ажилласан ажлын хэсэг хаана хэнийд жирэмсэн эх, бага насны хүүхэд, өндөр настан байна вэ гэдэг нарийн тоон мэдээллийг гаргасан.
БОЭТ, ЭМГ-ын дарга нар хүнээ сайн анхаараарай. Шаардлагатай хүмүүсээ татаж эмнэлэгт хэвтүүл. Зарим газар утасны сүлжээ барихгүй, машин унаа очход хүндрэлтэй газар ч бий.
Цасанд суусан төөрсөн үед тусламж дууддаг гурван үгт “what3words” гар тутасны апплткейшнийн хэрэглээ хөдөөд тун муу байна. Баян-Өндөр сумын Засаг дарга Б.Баасансүрэн үүн дээр анхаар. Таны өгч байгаа мэдээлэлтэй бодит байдал зөрж байна. Гар утсан дээрээ суулгасан хэрнээ ашиглаж мэдэхгүй байна. Цасанд суусан, төөрсөн гээд онцгой үед энэ гар утасны аппликейшн хэрэг болно. Утас сүлжээтэй, сүлжээгүйгээс үл хамааран тусламж дуудах боломжтой юм.
Яаралтай шийдвэр гаргах үед аймгийн Онцгой комиссыг онлайнаар хуралдуулна.
Шар усны үер буух эрсдэл бий болсон. Говилын халиагаас эхлээд эрсдэлтэй газрууд бий. Хотын захирагчийн алба, Баян-Өндөр сум, Онцгой байдлын газар хамтарсан үзлэг хийж, эрсдэлийн үнэлгээ хийх шаардлагатай.
Говилын халиа үүсдэг хэсгүүдэд энэ жил барилгын болон автозамын ажлаас гарсан шороог асгаж шороон далан үүсгэхэд Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга С.Жаргалсайхан онцгой анхаараарай.