Нийгэм
Б. Пүрэв-Од
2 жилийн өмнө
АРВАННЭГДҮГЭЭР САРЫН БАЙДЛААР 239 ДААТГУУЛАГЧ НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙН БУЦААН ОЛГОЛТ АВААГҮЙ БАЙНА

Энэ оны дөрөвдүгээр сард нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн зарим даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох хууль гарсан. Үүний хүрээнд нэг сая болон түүнээс доош төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос албан журмаар болон сайн дураар даатгуулсан даатгуулагч өөрийнх нь 2022 оны 5- 12 дугаар сард хариуцан төлсөн тэтгэврийн, тэтгэмжийн, ажилгүйдлийн, үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн 50 хувийг сар бүр буцаан олгохоор заасан байдаг. Үүний дагуу аймгийн хэмжээнд тавдугаар сараас есдүгээр сарын хооронд давхардсан тоогоор 40100 даатгуулагч 1,3 тэрбум төгрөгийн буцаан олголтыг аваад байна. Тэгвэл энэ сарын байдлаар 239 иргэн буцаан олголт аваагүй байна.

Тэрээр хуульд заагдсаны дагуу буцаан олголт авах эрхтэй байгаа даатгуулагчид идэвхитэй данс байхгүй буюу бүртгүүлээгүй иргэдийн буцаан олголтыг 2023 оны нэгдүгээр сарын 25- аас хойш нөхөж олгох боломжгүй байгаа. Иймд энэ оны арванхоёрдугаар сард багтаан идэвхитэй дансаа бүртгүүлэх шаардлагатайг Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс анхаарууллаа.