Аймгийн хүн амын 2024 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 200 тонн нөөцийн мах бэлтгэсэн. Ирэх сарын 15-наас эхлэн 30 цэгээр худалдаанд гаргахаар бэлтгэл хангаж байна гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.
Үнийн хувьд үхрийн мах 9000 төгрөг, хонины мах 6400 төгрөг, ямааны мах 4900 төгрөгөөр худалдан борлуулна. Бэлтгэсэн 200 тонн нөөцийн махны 80 тонн нь үхрийн мах, 90 тонн нь хонины мах, 30 тонн нь ямааны мах байна.
Мах бэлтгэн нийлүүлэх аж ахуйн нэгжийн сонгон шалгаруулалтад 3 аж ахуйн нэгж материалаа ирүүлснээс махны төрөл бүрт хамгийн бага үнийн саналыг ирүүлсэн “Эрдмийт” ХХК, “Жаргалант мах импекс” ХХК шалгарсан. Аймгийн ЗДТГ-аас махны төрөл харгалзахгүйгээр 1 кг тутамд 3100 төгрөгний урамшуулал олгохоор гэрээ байгуулсан.