Нийгэм
Б. Соёл-Эрдэнэ
2 жилийн өмнө
ОН ДАМЖСАН, ЧАНАРГҮЙ ГҮЙЦЭТГЭЛТЭЙ 13 АЖЛЫН ГЭРЭЭГ ЦУЦАЛЖ, ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЭВ

Өнгөрсөн даваа гаригийн Засаг даргын шуурхай зөвлөгөөнөөр холбогдох газар хэлтсүүдэд 10 чиглэлийн үүрэг даалгавар өгсөн. 
Тухайлбал, улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар чанаргүй ажил хийж гүйцэтгээн, гэрээний биелэлтээ хангалтгүй биелүүлсэн аж ахуйн нэгж байгууллагын жагсаалтыш холбогдох яаманд хүргүүлж, дахин тендер шалгаруулалтын ажилд оролцуулахгүй байх саналыг тусгах хүргүүлэхийг үүрэг болгосон. Үүнд 2016-2020 он хүртэл он дамжин ажил гүйцэтгээгүй зогссон, чанаргүй гүйцэтгэсэн 13 ажлын гэрээг цуцалж, шүүхээр шийдвэрлүүлжээ. Үүнээс Баян-Өндөр сумын зургаан ажил, Жаргалант сумын 4 ажил, улсын төсвийн нэг ажил, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгүүлсэн хоёр ажил байна гэх мэдээллийг ХББЗА-аас ирүүлжээ. 
Мөн нэг тэрбум төгрөгөөс дээш санхүүжилттэй ажлуудын явцын талаарх холбогдох мэдээллийг танилцуулахыг үүрэг болгосон. 
Аймгийн хэмжээнд энэ онд хэрэгжиж байгаа 197 ажлаас нэг тэрбум төгрөгөөс дээш санхүүжилттэй 38 ажил байна. Үүнээс энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалттай 16, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалттай 17, Баян-Өндөр сумын Орон нутгийн хөгжлийн сангийн нэг, “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын хамтын ажиллагааны хүрээнд хийгдэх хөрөнгө оруулалттай дөрвөн ажил байна. 
Эдгээрээс ашиглалтад оруулах комисс ажиллаж хүлээж авсан 5, захиалагчийн дүгнэлт гарсан 2, Барилга хот байгуулалтын сайдын 75 дугаар түр журмын дагуу нэмэлт төсөв шаардлагатай, санхүүжилт дутуу тавигдсан 21, 2023 онд хөрөнгө оруулалт суугдаагүй 2 ажил байна. Мөн энэ онд дуусгаж хүлээлгэн өгөх үе шатны хуваарьтай 3 ажил байна гэж мэдээлэв.