XVII жарны “Хилэнт Эх” хэмээх модон луу жилийн сар шинийн баярт зориулсан аймгийн үндэсний бөхийн барилдаан өчигдөр боллоо. Барилдаанд аймаг, сумын цолтой 64 бөх зодоглов.
Шөвгийн дөрөвт Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат аймгийн арслан Б.Гантөмөр Төв аймгийн Баяндэлгэр сумын уугуул аймгийн арслан Ч.Мөнхбат, аймгийн арслан Т.Чулуунгэрэл, сумын заан н.Отгонтэнгэр нар тунаж үлдсэнээс аймгийн арслан Б.Гантөмөр түрүүлж, аймгийн арслан Ч.Мөнхбат үзүүрлэлээ.