Нийгэм
Б. Соёл-Эрдэнэ
2 жилийн өмнө
ХҮҮХЭД ЗОДСОН ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШИЙГ ЦАГДААГИЙН ГАЗРААС ШАЛГАЖ БАЙНА

Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг Тэмүүлэл цэцэрлэгийн нэгэн багш ангийнхаа хүүхдүүдтэй зүй бус харилцаж буй бичлэг цахим орчинд цацагдаад байгаа билээ. Тухайн үйл явдал 10 сарын 24 -нд Тэмүүлэл цэцэрлэгт болжээ. Тус цэцэрлэгийн бага ангийн багш О нь ангийнхаа хүүхдийг унтахгүй байна гэх шалтгаанаар нүүрэн хэсэгт нь 12 удаа цохиж, хөхөрсөн хэсгийг нь унасан болгох гэж нойтон салфеткаар үрж, ёс бусаар харилцаж буй нь камерт бичигджээ.Тухай хүүхэд тус цэцэрлэгт 4 хоног явсан Ой 4 сартай хүүхэд юм. Тус багшийг Боловсролын тухай хуулиар "хүлээсэн үүргээ хангалттай биелүүлээгүй, хүүхдийн эрх ашгийг зөрчин, ажлын хариуцлага алдсан” шалтгаанаар ажлаас халжээ. Аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын зүгээс албан ёсоор өргөдөл, гомдол бичгээр гаргасан тохиолдолд шалгалтыг явуулах боломжтой гэдгийг мэдэгдлээ.